01 / 01
(+976) 7505 9090
PROCUREMENT LOGISTICS

Манай үйлчилгээ

Олон улсын тээвэр

Усан зам, төмөр зам, авто замаар болон агаараар бид өөрсдийн 29 гаруй түнш агентлагуудаар дамжуулан дэлхийн 90 гаруй оронд түншүүдийн өргөн сүлжээгээрээ дамжуулан импорт, экспортын тээвэр ложистикийн үйлчилгээг зохион байгуулж байна.

Худалдаа

Төрөл бүрийн үйлдвэрийн тусгай зориулалттай насос, мотор, компрессор, ажлын дугуй, цахилгааны утас, хөдөлмөр хамгааллын хэрэгслүүд, Зэвэрдэггүй ган төмөр болон хүхрийн хүчил, цууны хүчил, төмрийн сульфат зэрэг 2000 гаруй нэр төрлийн бараа бүтээгдэхүүнийг нийлүүлэх боломжтой.

Орон нутгийн тээвэр

Бид таны ачааны онцлогт тохирсон зориулалтын тээврийн хэрэгсэл ашиглан тээвэрлэлтийг хурдан шуурхай, найдвартай зохион байгуулна. Манай баг хамт олон уул уурхай талбай руу болон ихэнх аймаг сумд уруу энгийн, овортой, химийн бодис, аюултай ачааны тээвэрлэлтийг хийж гүйцэтгэж байсан туршлагатай.

Химийн аюултай бодисын тээвэрлэлт

Химийн хортой ачааг олон төрлийн зөвшөөрөл, тусгай хууль дүрмийн дагуу тээвэрлэх шаардлагатай байдаг. Манай харилцагч үйлчлүүлэгчидийн ачааны дийлэнхийг химийн болон аюултай ачаа эзэлдэг ба өнгөрсөн хугацаанд бид химийн болон аюултай ачааны импорт, тээвэрлэлт, гаалийн бүрдүүлэлттэй холбоотой үйлчилгээ үзүүлэх тал дээр хангалттай туршлага, чадварыг хуримтлуулаад байна.

Гаалийн бүрдүүлэлт, зуучлал

Манай гаалийн мэргэжилтэнүүд таны ачаа бараан дээр шаардлагатай бичиг баримт, холбогдох хууль дүрмийн дагуу ачаа барааны экспорт, импортын гаалийн бүрдүүлэлтийг түргэн шуурхай хийж өгч ачаа бараа саатаж хугацаа алдахаас сэргийлэх болно.

© IRL LLC 2019. All rights reserved