Монголын тээвэр зуучлагчдын нэгдсэн холбоонд элслээ.
Монголын тээвэр зуучлагчдын нэгдсэн холбоонд элслээ.
“Интеррелианс ложистик” ХХК нь Монголын тээвэр зуучлагчдын нэгдсэн холбоо төрийн бус байгууллагад 2015 оны 11-р сард анх гишүүн болж бүртгүүлсэн. Үүнээс хойш холбооны зохион байгуулсан сургалт, хурал бүрт идэвхтэй оролцон хамтран ажилладаг билээ.
Монголын Тээвэр Зуучлагчдын Нэгдсэн Холбоо ТББ нь Монгол Улсын “Төрийн бус байгууллагын тухай” хуулийн дагуу 2014.04.18 – нд үүсгэн байгуулагдсан тээвэр зуучлалын мэргэжлийн холбоо юм. Тус Холбооны гол зорилго нь Монголын тээвэр логистикийн салбарыг хөгжүүлэх, дамжин өнгөрөх тээврийн хэмжээг нэмэгдүүлэх, үндэсний тээвэр логистикийн чадавхыг сайжруулах зэрэг үйл ажиллагаанд оршино.