ОБЕГ-аас явуулсан сургалт амжилттай боллоо.
Энэхүү сургалт нь химийн хорт болон аюултай бодисын тээвэрлэлтийн үеийн төлөвлөгөө, ослоос урьдчилан сэргийлэх, онцгой байдлын үед авч хэрэгжүүлэх арга хэмжээ зэрэг сэдвийг хамарсан бөгөөд тээвэрлэлтийн үеийн ачаа барааны аюулгүй байдлыг хэрхэн төлөвлөх, нийт ажилтнуудыг аюулгүй ажиллаж, амьдрах соёлд хэвшүүлж төлөвшүүлэх, мэргэжилтнүүдийг чадваржуулах болон урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг компанийн бүхий л түвшинд оновчтой шийдэх талаар дурьдсан үр дүнтэй сургалт болж өнгөрлөө.
Манай байгууллага нийгмийн хариуцлагаа бүрэн ухамсарлаж, ОБЕГ-аас цаашид явуулах энэ чиглэлийн сургалтуудад тогтмол хамрагдахаар болсон ба үйлчилгээний найдвартай байдлыг бий болгож, харилцагч, үйлчлүүлэгчдийнхээ сэтгэл ханамжийг нэмэгдүүлэх үүднээс олж авсан мэдлэг чадвараа өөрсдийн нэвтрүүлж буй ISO9001:2016 OHSAS18001:2007 ОУ-н стандартын ололттой талуудтай уялдуулан ажиллахаар зорьж байна.