Үл ойлголцол, цаг хугацаа, мөнгөний алдагдлаас зайлсхийж Инкотермс хэрэглээрэй
Гадаад худалдаанд худалдах, худалдан авах гэрээ байгуулахад талуудын сонгосон Инкотермсийн бараа нийлүүлэх суурь нөхцлөөс хамаарч зардал, эрсдлийг хариуцах тал тогтоогдох бөгөөд энэ нь барааны үнэ бүрдэлтэнд шууд нөлөөлнө. Иймээс гэрээ байгуулах, хэрэгжүүлэх явцад гарч болох үл ойлголцол, цаг хугацаа, хөрөнгө мөнгөний алдагдлаас сэргийлэхийн тулд олон улсын худалдааны үйл ажиллагаанд Инкотермсийг хэрэглэгддэг. Инкотермсийн нөхцлүүдийг дараах хүснэгтээс харна уу.