Монголын анхны “Мөсөн өргөө” ордон ашиглалт ороход бэлэн боллоо.
Степпе Арена” ХХК-ийн Олон Улсын Олимпын Хорооны стандартад нийцсэн 4 улирлын
мөсөн гулгуурын талбайтай “Мөсөн Өргөө” төслийн бүтээн байгуулалтын хүрээнд бараа
материал, тоног төхөөрөмжийн судалгаа, гадаад, дотоод худалдан авалт, тээвэрлэлтийн
ажлуудыг амжилттай гүйцэтгэн энэхүү томоохон бүтээн байгуулалтын төсөлд оролцсондоо
манай хамт олон туйлын баяртай байна. Монголын анхны битүү дээвэртэй хоккей, уран
гулгалт, сагсан бөмбөг, гар бөмбөг, уран гулгалт зэрэг спортын уралдаан тэмцээн, мөн
соёл, урлагийн тоглолт, экспо, хурал зэрэг олон нийтийг хамарсан төрөл бүрийн арга
хэмжээ зохион байгуулах хүчин чадалтай “Мөсөн Өргөө” ордон 2021 оны 10 сард
ашиглалтад орно.