Ложистикийн үйлчилгээ болон хорт хавдар
Бодит амьдралаас сэдэвлэв. (Үл ялиг хэтрүүлэг орсон)
Захирал: Алив Доржоо, чи судалж байгаад 2 ширхэг “Ямар нэгэн төхөөрөмж” худалдаж аваад, үйлдвэр дээр байршуулаад тавиадхаач.
Доржоо: Өөө, тэгье тэгье, даргаа. Асуудалгүй. Яг хаанаас, ямар төхөөрөмж авбал зүгээр үү?
Захирал: Мэдэхгүй ээ, чи нэг сайн судлаадах.
Доржоо: Үнэ нь хэдэд байвал зүгээр вэ?
Захирал: Үгүй ээ, би яаж мэдэх вэ дээ. Би мэддэг байсан бол чамайг судал гэж явуулах уу?
Доржоо: Ok. Хэдий хугацаанд авчирсан байх хэрэгтэй вэ?
Захирал: Хурдан тусмаа л сайн байна.
Захиралтайгаа ийм нэгэн гэмгүй ярилцлага хийсэн энэ өдрөөс хойш Доржоо тайван унтаж чадахаа больж, стресс ядаргаанд орж, биеийн дархлаа нь суларч, ааш нь хурцдаж, гэр бүлийн уур амьсгал нь ч хүйтэрч, согтууруулах ундаа их хэмжээгээр хэрэглэх болсноор ходоод нь шархалж, шарх нь хорт хавдар болж нас барсан юм гэдэг.
Түүнийг унтуулахгүй зовоосон асуултууд?
Хятадаас авбал зүгээр үү? Германаас авбал зүгээр үү?
Хүчин чадал нь шаардлага хангах болов уу?
Үнэ нь шударга, зах зээлийн ханш мөн үү?
Ийм өндөр үнэтэй төхөөрөмж санал болговол захирал намайг мөнгө идэж байна гэж хардвал яанаа?
Төхөөрөмж нь ирээд ажиллахгүй бол яана?
Энэ үнийн санал нь худалдааны ямар нөхцөлтэй юм бол?
Хүүхдээ аль цэцэрлэгт өгөх үү?
Захиалга өгснөөс хойш ямар хугацаанд ирэх юм бол?
Даатгал хийлгүүлэх шаардлага байгаа болов уу?
Тээврийн зардал хэд болох бол?
Гаалийн татварыг яах уу?
Тусгай зөвшөөрөл шаардах болов уу?
Манай орны нөхцөлд яг асуудалгүй ажиллаж чадах уу?
Хаалгаа түгжлүү яалаа?
Төхөөрөмж нь хүрээд ирдэг. Суурилуулж чадахгүй бол яана?
Хятад хэл байхгүй хэцүү юм аа. Сурдаг л байж.
Үүнээс болж бүтэн сарыг гааль дээр өнгөрөөх юм байна л даа.
Ямар ямар бичиг баримт бүрдүүлэх хэрэгтэй байдаг юм бол доо.
Сандагийн төрсөн өдөр маргааш. Юу авч өгөх вэ?
Доржоо нас барснаас хойш 7 хоногийн дараа.
Захирал: Сандагаа, Хэдийгээр Доржоог бүгдээрээ санаж байгаа ч одоо буцаад ажилдаа анхаарахгүй бол болохгүй нь.
Сандаг: (Хоолой нь шингэрч, нулимсаа арчингаа) Тиймээ, ойлгож байна даргаа. (Нусаа татна)
Захирал: Доржоо өнгөрөхөөсөө өмнө үйлдвэр дээр 2 ширхэг “Ямар нэгэн төхөөрөмж” аваачих талаар судалж байсан юм. Чи энэ ажлыг нь дуусгаач.
Сандаг: Мэдлээ даргаа. Доржоо хийж байсан ажил юм бол би хийе. Би найзыгаа маш их санаж байна. (Дахин нулимс нь асгарч эхэлнэ)
Нэг цагийн дараа
Сандаг утсаар ярина
Сандаг: Байна, сайн байна уу? Энэ Интер Релианс мөн үү?
IRL: Тийм байна. Бид таньд яаж туслах уу?
Сандаг: Аан, надад “Ямар нэгэн төхөөрөмж” судлаад үнийн санал бэлдээд өгөөч?
IRL: Ойлголоо. Таны захиалгыг хүлээж авлаа. Манай худалдаа хариуцсан мэргэжилтэн тантай эргэж холбогдох болноо. Баярлалаа.
Хүний амь, амьдрал гэдэг дэндүү хайран. Битгий Доржоо шиг бай. Сандагийн замыг сонгоорой. Таныг зовоосон олон асуултанд бид хариулж өгье.