01 / 01
(+976) 7505 9090
PROCUREMENT LOGISTICS

News

Олон улсын уул уурхайн үзэсгэлэнд “Интер Релианс Ложистик” ХХК хоёр дах жилдээ оролцож байна.

by koddik
May , 6
Олон улсын уул уурхайн үзэсгэлэнд “Интер Релианс Ложистик” ХХК хоёр дах жилдээ оролцож байна.

Уул уурхайн салбарын дэлхийд тэргүүлэх технологи, үйлчилгээг танилцуулах Mongolia Mining 2018 олон улсын уул уурхайн үзэсгэлэн 8 дах жилдээ Улаанбаатар хотноо зохион байгуулагдаж байна.

Манай байгууллага тус үзэсгэлэнд химийн бодис, хуванцар түүхий эдийн борлуулалтаар тэргүүлэгчдийн нэг Телко компанитай хамтран 2 дах жилдээ амжилттай оролцож байна.

Уул уурхайн тоног төхөөрөмж, химийн бодисын ханган нийлүүлэгчийн хувьд бид энэ жилийн үзэсгэлэнд байгаль орчинд ээлтэй, эдийн засгийн хэмнэлттэй, шинэлэг бүтээгдэхүүн үйлчилгээнүүдийг санал болгож байна. Тухайлбал, үйлдвэрлэлд ашиглагдсан усыг цэвэршүүлэх бүтээгдэхүүн, үйлдвэрлэлийн явцад үүсдэг хөөсрөлтийг бууруулагч гэх мэт шинэлэг технологийг санал болгохын сацуу уул уурхайн томоохон компаниудын өргөнөөр ашигладаг Escaid 110, хүхрийн хүчил, зэвэрдэггүй ган төмөр зэрэг бүтээгдэхүүнүүдээ дэлгэн танилцуулж байгаа юм.

Үзэсгэлэн энэ сарын 6-ны өдрийг дуустал 3 хоногийн турш Буянт Ухаа Спорт цогцолборт үргэлжилнэ.

Post a comment

Your email address will not be published. Required fields are marked *

© IRL LLC 2022. All rights reserved