01 / 01
(+976) 7505 9090
PROCUREMENT LOGISTICS

News

ISO 9001:2015 болон OHSAS 18001:2007 чанар стандартын сертификат эзэмших эрхтэй боллоо

by koddik
May , 6
ISO 9001:2015 болон OHSAS 18001:2007 чанар стандартын сертификат эзэмших эрхтэй боллоо

Манай Интер Релианс ХХК 2017 оны 5-р сараас эхлэн “Чанарын удирдлагын тогтолцоо-ISO 9001:2015 болон OHSAS 18001:2007 чанар, стандартыг үйлчилгээндээ нэвтрүүлэх зорилт тавин үйл ажиллагаагаа тогтмол сайжруулж ирсэн бөгөөд өнгөрсөн 7 хоногт тус зорилтын хүрээнд олон улсын аудитаар шалгагдан амжилттай давж сертификат авах эрхтэй боллоо.

Зах зээлийн нөхцөл, бизнесийн байгууллагын өрсөлдөөн улам бүр нэмэгдэж буй орчинд бүтээгдэхүүн, үйлчилгээний чанарыг сайжруулах болон хэрэглэгч, худалдан авагч, хамтрагч түншүүдийн шаардлага, хэрэгцээ ба хүлээлтэд нийцүүлэх, дасан зохицох, хэрэглэгчдэд төвлөрсөн, тэдний эрх ашгийг хамгаалсан, тогтвортой хөгжлийг эрхэмлэсэн компани болохоо бататгасан баярт мэдээг харилцагч, түншлэгч байгууллагууддаа дуулгахад таатай байна.

Цаашид бид харилцагчдынхаа сэтгэл ханамжийг дээшлүүлж, үнэнч түнш, бизнесийн найдвартай хамтрагч байхын төлөө чанарын менежментийн тогтолцоог тасралтгүй сайжруулж ажиллах болно.

Чанарын менежментийн тогтолцооны ISO 9001:2015 стандартыг нэвтрүүлж, хэрэгжүүлэхэд идэвх, зүтгэл гарган ажилласан чанарын баг, компанийн хамт олондоо баяр хүргэж, ажлын амжилт хүсье.

Post a comment

Your email address will not be published. Required fields are marked *

© IRL LLC 2022. All rights reserved