01 / 01
(+976) 7505 9090
PROCUREMENT LOGISTICS

News

ISO9001:2015 Чанарын удирдлагын тогтолцооны сургалтанд хамрагдлаа

by koddik
May , 6
ISO9001:2015 Чанарын удирдлагын тогтолцооны сургалтанд хамрагдлаа

ISO9001:2015 Чанарын удирдлагын тогтолцооны стандартыг үйл ажиллагаандаа нэвтрүүлэх зорилгоор 2017 оны 05 дугаар сарын 01 өдрөөс эхлүүлсэн ажлын хүрээнд шинэ ажилтнууддаа зориулсан дотоод сургалтаа зохион байгууллаа.

Тус сургалтаар Чанарын Удирдлагын тогтолцооны талаарх дэлгэрэнгүй ойлголт өгөхөөс гадна байгууллагын дотоод аудит, түүний ач холбогдлын талаар мэдээллийг хүргэсэн юм.

Бүтээгдэхүүний чанар, худалдаа, үйлдвэрлэлийг хөгжүүлэх, аюулгүй байдлыг хангах, өрсөлдөх чадварыг дээшлүүлэх зорилтыг хэрэгжүүлэх гол хэрэгслийн нэг нь чанарын удирдлагын тогтолцоо байдаг.

Бид бизнесийн орчин дахь өөрчлөлтүүдэд дасан зохицох, хэрэглэгчид төвлөрсөн, эрсдлээ удирдаж чаддаг, тогтвортой хөгжлийн үзэл баримтлалд суурилсан байгууллага байхын тулд Чанарын Удирдлагын тогтолцооны ISО9001:2015 Чанарын удирдлагын тогтолцооны стандартыг үйл ажиллагаандаа хэрэгжүүлэн ажиллаж байна.

Post a comment

Your email address will not be published. Required fields are marked *

© IRL LLC 2019. All rights reserved